Марокко улсын Касабланка хотноо арваннэгдүгээр сарын 13-15-нд самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Эрэгтэй:
52 кг: Улсын аварга Г.Мөнхбат (Алдар спорт хороо)
62 кг: Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт С.Баяртүвшин (Увс нуур дэвжээ)
74 кг: Дэлхийн аварга Х.Цагаанбаатар (Женко клуб)
Эмэгтэй:
52 кг: Улсын олон удаагийн аварга С.Солонгогэрэл (Алдар спорт хороо)
64 кг: Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга Т.Баттөгс (Хүч)