Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Африк дахь Исламын шашинт хэт даврагсдын бүлэглэлүүдийг зогсоохын төлөө олон улс анхаарах зайлшгүй шаардлага байгааг санууллаа. Цаг алдалгүй эдгээр бүлэглэлүүдийн эсрэг арга хэмжээ авахгүй бол цаашдаа террорист бүлэглэлүүд эдийн засгийн хувьд төдийгүй хүн хүчний хувьд хүчирхэгжвэл тэднийг зогсооход улам бүр хүнд болно гэдгийг ч хэлсэн юм.
Ойрхи Дорнодод хяналтаа тогтоох болоод байгаа бүлэглэлүүдтэй тэмцэж байгаа жишгээр Африк дахь хэт даврагчидтай тэмцэж чадвал Африк тивийн улс орнуудад энх тайвныг тогтоох боломж бүрдэх юм.
Мөн Бенжамин Нетаньяху Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (1)