Нью-Йорк хотын төвд оршдог худалдаа, үйлчилгээний цогцолбор болох Рокфеллер Төвийн өмнөх талбайд тус хотын шинэ жилийн гацуурыг авчран, байршуулаад байна. Энэ жилийн мод 23,7 метр өндөр, 10 тонн жинтэй, асар том норвеги гацуур бөгөөд энэхүү гацуурыг Нью-Йорк хотын ойролцоох Гардинер хэмээх жижиг хотын оршин суугчид болох Альберт Асендорф болон Нэнси Пучальски нар өөрсдийн эдлэн газраас тус хотод хандивласан байна. Нью-Йорк хотын төвд жил бүр гацуур мод засдаг уламжлал 1933 оноос эхэлсэн түүхтэй юм. Жил бүр тухайн гацуур модыг чимэглэж дууссаны дараагаар гэрлийг нь асаах арга хэмжээ явагддаг байна. Энэ жилийн гэрэл асаах ёслолын арга хэмжээ 12 дугаар сарын 02-ны өдөр явагдахаар болсон ба гацуур мод 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг дуустал Рокфеллер Төвийн өмнөх талбайг чимэх юм байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/