Ази тивийн футзалын 14 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2016 онд Узбекистанд болно. Тус тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолт энэ сарын 14-19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна. Энэ тэмцээнд БНСУ, БНХАУ, Тайвань, Хонгконг, Монголын шигшээ багууд өрсөлдөнө. Эндээс гурван баг Узбекистаныг зорих эрх авах ажээ.
Манай футзалын шигшээ баг өнгөрсөн аравдугаар сарын 26-нд ОХУ-ын Эрхүү хотноо нөхөрсөг тоглолт хийсэн юм.