1996 онд Ч.Найдандорж найруулагчийн тавьж байснаас хойш 19 жилийн дараа У.Шекспирийн алдарт “Ромео & Жульетта” бүтээлийг их тайзнаа бүтээн туурвиж, шинэ зууны үзэгч залууст өргөн барих гэж байна. Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн билэг тэмдэг болон мөнхөрч хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч энэхүү алдарт бүтээлийг их тайзнаа дахин бүтээн туурвилаа.
Энэ удаагийн “Ромьео, Жульетта” жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, бүжиг дэглээчээр СТА, бүжиг дэглээч, жүжигчин Г.Ган-Очир, хөгжмийн зохиолчлоор Б.Чинбат нар ажилласан юм.
Нээлтийн тоглолт 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 18:00 цагт болох бөгөөд тасалбар дууссан. Харин бусад өдрийн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын билетийн кассаар худалдаалж байгаа юм байна.
Юнителийн хэрэглэгчид 200GG-ээр 5000 төгрөг хөнгөлүүлэн энэхүү гайхалтай уран бүтээлийг үзэх онцгой эрхтэй байгааг дуулгахад таатай байна.