Энэ хооронд ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд Египетэд байгаа иргэдээ гэрт нь буцааж авчирч эхлээд байна. Одоогоор 11,000 аялагч жуулчнаа Шарм Элль Шейх амралтын газраас авчирсан ба иргэдээ эргүүлэн татах ажил үргэлжилсээр байна.
Аюулгүй байдлын үүднээс аялагчдыг аль болох овор ихтэй ачаа бараа авч явахгүй байхыг анхааруулсан байна. Оросын Батлан хамгаалах Ильюшин-76 ачаа тээврийн 2 нисэх онгоцыг иргэдийн ачаа барааг тээвэрлүүлэхээр илгээжээ.
Их Британи улс мөн хоригоо цуцалж гэртээ харихыг хүссэн иргэдээ буцааж авчраад байна. 3,500 иргэнээ Шарм Эль Шейх амралтын газраас холдуулаад байгаа юм.
Египетэд ирдэг аялагч жуулчдын бараг 3-ны 1 нь Шарм Эль Шейх цогцолборт амардаг байна. Харин өнгөрсөн жилийн судалгаагаар Оросын сая жуулчин жилийн дотор Египетэд ирж амарсан байна. Одоогоор Египетэд ОХУ-ын 70,000 орчим жуулчин байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/