Олон улсын эрдэмтдийн хамтарсан баг 6 сая жилийн явцад хувьсан өөрчлөгдсөн хүн төрөлхтний эволюцийн хөгжлийг ердөө нэг минут гаруйн хугацаанд багтаан харуулаад байгаа юм.
2013 оноос эхэлсэн судалгааны ажлын үр дүнд энэхүү видео бичлэг бүтээгдсэн юм. "Facebook" болон бусад бүхий л олон нийтийн сүлжээ сайтуудаар өргөн тархаад байгаа энэхүү дүрс бичлэгт бүхэл бүтэн 6 сая жилийн хугацаанд хүний дүр төрх хэрхэн өөрчлөгдөж ирснийг тусгажээ. Хүн төрөлхтний дүр төрх өөрчлөгдөх болсон нь тархины хөгжилтэй шууд холбоотой бөгөөд хүний тархины хэмжээ томрох тусам нүүрний хэлбэрт өөрчлөлт гарч байсан байна. Мөн хүний өвөг дээдэс болсон мичнүүдийн хөгжил урагшилах тусам хоол тэжээлээ олж авч түүнийгээ боловсруулах аж төрөн амьдрах хэлбэр нь ч улам бүр боловсронгуй болж байжээ. Эдгээр өөрчлөлтүүд нь хүний дүр төрхөнд нөлөөлсөн байдаг. Мөн цаг агаар уур амьсгалын хүчин зүйл нь хүн төрөлхтний өнөөгийн дүр төрх бий болоход голлох нөлөөг үзүүлсэн юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (4)