Бид зөгийн балыг биед сайн хэмээн хэрэглэдэг. Харин энэ нь хүүхдэд хортой хэмээн эрдэмтэд үзжээ. Учир нь “ботулизм”хэмээх байгальд ихээр оршдог нян зөгийн баланд агуулагддаг юм байна. Зөгийнүүд цэцгийн бал цуглуулаад нисэхдээ “ботулизм”-ийг хамт сордог аж. Насанд хүрсэн хүн ийм балыг идэхэд ямар нэгэн муу нөлөө үгүй. Биеийн дархлалын систем, ходоодны хүчил нь нянг устгаж цэвэрлэдэг. Харин нялх хүүхдийн дархлалын систем хөгжөөгүй байдаг тул зөгийн бал хэрэглэх нь аюултай аж.