АНУ-ын Нью-Йорк хотноо эхлүүлээд байгаа газар доогуурх төмөр замын шинэ сүлжээ барих төсөл тус улсын энэ салбарын хамгийн их хөрөнгө зарцуулагдах, томоохон хэмжээний төсөлд тооцогдож байна. Энэхүү төмөр замын барилгын 30 см тутамд 1 сая ам.доллар зарцуулагдахаар төсөвлөжээ. Энэхүү газар доогуурх төмөр замын сүлжээ баригдаж дууссаны дараа Нью-Йорк мужийн Лонг Айлэндийн зорчигчид Манхэттэн дүүргийн зүүн хэсэг рүү шууд зорчих боломжтой болох юм байна. Нью-Йорк хотын Хотын Тээврийн Албаны зүгээс лхагва гаригт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулан барилгын ажлын төслийг танилцуулсан байна. Нийт 10 тэрбум ам.долларын өртөг бүхий энэхүү төсөл баригдаж дууссаны дараа тухайн замаар өдөр тутамд ойролцоогоор 160,000 хүн зорчино гэсэн тооцоо гарчээ. Төслийг эцсийн байдлаар 2022 онд дуусгахаар зорилт тавин ажилдаа ороод байгаа талаар албаныхан хэлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/