Залуусын сонсох дуртай “Мэлхий гүнж”, “Хайртай”, “Цэнхэр нүд” зэрэг дууны эзэд, “The Lemons” хамтлагийнхан энэ жил 11 нас хүрч байна. Альтернатив, индие, постпанк зэрэг урсгалаар тоглодог, дууныхаа үгийг ихэвчлэн өөрсдөө зохиодог авьяаслаг залуус төрсөн өдрөө тэмдэглэж, фенүүдтэйгээ уулзахаар болжээ. Тэд энэ сарын 13-нд “CROCUS Event Hall’’-д “Хүсэл” хэмээх шинэ тоглолтоо сонирхуулах гурав дахь бие даасан тоглолт юм. Тоглолтод Magnolian, Rec On, The Colors хамтлаг урилгаар оролцох аж.
Д.Дуулим