Алдарт "Forbes" сэтгүүл манай дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийг эрэмбэлсэн жагсаалтыг жил бүр шинээр гаргадаг билээ.Энэ жилийн жагсаалтын тэргүүн байрын эзэн өмнөх жилийнхээс нэг их ялгаатай байсангүй. Дахин ОХУ-ын төрийн тэргүүн Владимр Путин хүснэгтийг тэргүүллээ. "Forbes"-оос мэдээлж байгаагаар дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтанд багтсан 73 хүн дэлхийн элитүүдийн ердөө 0,000.000.01% хувийг бүрдүүлж байгаа ч тэдний үйл хэрэг, шийдэл шийдвэр манай гаригт онцгой их нөлөөг үзүүлдэг юм.Олон улсын төр засгийн тэргүүнүүд мөн томоохон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид багтдаг энэхүү жагсаалтыг гаргахдаа 4 гол үзүүлэлтийг харгалзан үздэг байна. Нэгдүгээрт тухайн хүнд олон зуун хүнийг удирдан чиглүүлэх эрх мэдэл байгаа эсэхийг эхний шалгуур болгодог юм. Үүний дараа санхүүгийн чадамж буюу хэр их эдийн засгийн нөлөөтэй болохыг нь авч үздэг. Харин гуравдугаарт тухайн нэр дэвшигч улс нийгмийн бүхий л салбар секторт нэвтэрч, хүрч ажиллаж чаддаг эсэх асуудал юм. Хамгийн сүүлд тухайн эрхмийн хүч чадал, эрх мэдэл нөлөө яг одоо, энэ цаг үед үйлчилж байгаа үгүйг харгалзан үздэг байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн цаг үед асар их хүч, эрх мэдэлтэй байсан ч өдгөө тэр нь нөлөөгөө үзүүлэхээргүй бол тухайн нэр дэвшигч жагсаалтанд багтахгүй гэсэн үг юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/