Монгол-Америкийн Найрамдлын Нийгэмлэгийн нээлтэнд зориулсан байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн “Хүрээлэн” төслийн удирдагч, санаачлагч У.Ганбаярын гэрэл зургийн үзэсгэлэн 2015 оны 11 дүгээрсарын 2-5ны өдрүүдэд тавигдах гэж байна.
“Хөвсгөл ба Йосэмити: БАЙГАЛИЙН НӨХӨРЛӨЛ” бол У.Ганбаярын 4 дэх үзэсгэлэн. Хэдийгээр тэр гэрэл зургийн олон төрөлд хөрвөх чадвартай ч онгон байгаль, зэрлэг амьтад түүний үндсэн сэдэв. Тийм ч учраас Монголын байгаль, зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх зорилготой “ХҮРЭЭЛЭН” төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж байна.
Тус үзэсгэлэнд тавигдах гэрэл зургийг Монголын Хөвсгөл, АНУ-ын Калифорни мужийн Йосэмити Үндэсний Парк-д 2008-2015 онуудад авсан бөгөөд энэхүү үзэсгэлэн нь Хөвсгөлийн байгалийн үзэсгэлэнтгазруудыг хамгаалах, хайрлах, сурталчлах зорилготой болно. Йосэмити Үндэсний Паркболон Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудын хооронд хамтран ажиллах санамж бичиг 2015 оны 7 дугаарсарын 18-нд байгуулагдсан юм.
Йосэмити Үндэсний Паркнь 1890 онд байгуулагдсан АНУ-ын хамгийн ууган үндэсний паркуудын нэг бөгөөд энэ жил 125 жилийн ой нь тохиож байгааюм. Харин Хөвсгөл нуурын үндэсний парк 1992онд Монгол Улсын засгийн газрын тогтоолоор байгуулжээ.