Нигерийн Боко Харам зэвсэгт бүлэглэл пуужин үйлдвэрлэж байгаа талаар эх сурвалжууд дамжуулж байна. Тус бүлэглэл пуужингийн үйлдвэртэй болсныг батлах гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэн харуулжээ.Исламын Боко Харам зэвсэгт бүлэглэлийн пуужингийн үйлдвэр Нигерийн зүүн хойд нутагт байрласан байна. Өнгөрсөн хугацаанд тус бүлэглэл гар бөмбөгүүдийг тийрэлтэт зэвсгээр тоноглон хөөргөж галлаад байсан юм. Нигерийн эрх баригчид Боко Харамчууд хэрхэн зэвсэглэж байгаад тун эргэлзээтэй хандаж иржээ.
Эдгээр гэрэл зургуудад Боко Харам зэвсэгт бүлэглэлийн дайчид хэрхэн зэвсэг үйлдвэрлэж байгааг харуулсан байна. Гэрэл зургуудыг Борно мужаас илгээсэн гэж үзэж байгаа юм.
Пуужин үйлдвэрлэхэд ашиглаж байгаа техникийг Бама суурингаас авчирсан байж магадгүй юм байна. Тус сууринг Боко Харамчууд саяхан эзлэн авсан. Исламын хэт даврагсдын ашиглаж байгаа техникүүд дээр GTCB буюу Бамагийн Засгийн газрын техникийн коллеж хэмээн товчилсон бичиг байгааг шинжээчид олжээ. Бамагийн коллежид тус техникийг 2005 онд Боловсролын сангийн тусламжаар хандивлаж байсан байна.
Гэрэл зургуудыг хэзээ авсан, зурган дээр байгаа пуужингуудыг Бама суурингаас зөөсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (2)