Синайн хойгт осолдсон Airbus А321-ийн ослыг гадны нөлөөтэй гэж үэзж байгаагаа онгоцыг эзэмшигч ОХУ-ын Когалымавиа компани мэдэгдлээ.Компаний удирдлага хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ" Цорын ганц үндэслэлтэй тайлбар бол онгоц гадны хүчин зүйлээс болж агаарт дэлбэрсэн гэж үзэж байна" гэсэн бол ОХУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газрын дарга энэ нь сүйрэл шалтгааныг таамаглахад эрт байна гэжээ.Агаарын хөлгийн хар хайрцагны мэдээллийг ашиглан нисэхийн мэргэжилтнүүд нь судалгаа дүгнэлт өгөхөөр ажиллаж байна.Египетийн Ерөнхийлөгч Абдель Фатах Эль -Сиси ч мөн сүйрлийн шалтгааныг хэлэхэд дэндүү эрт байна гэж ВВС -д өгсөн ярилцлагандаа дурджээ.
Тэгвэл АНУ-ын Stratfor хэмээх шинжээчдийн агентлаг зорчигчдын дунд амиа золиослогч сууж явсан,эсвэл гар тээшээ дэлбэлсэн гэж үзэж байна.Шарм Эл Шэйхийн амралтын цогцолбороос хөөрөөд 23 минутын дараа онгоц дэлбэрсэн байдаг.Энэ хугацаанд 9500 метрийн өндөрт гарсан нь дороос пуужингаар харвах ямар ч боломжгүй хангалттай хэмжээний өндөрт гарсан гэсэн үг ажээ.Мөн нэгэнт хангалттай өндөрт гарсан учраас онгоц автомат жолоодлогын горимд орсон байх учиртай.Гэхдээ хар хайрцагны мэдээллээр бүх зүйл тодорхой болох юм.
Санжаа Лхагвасүрэн /UBS/