Улаан тэнгисийн амралтын цогцолбороос Санкт-Петербург хотыг чиглэн нисч байсан байсан ОХУ-ын Airbus A321 онгоц Синайн хойгт сүйрч зорчигчид болоод багийн гишүүд нийт 224 хүн амь үрэгдсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар онгоцонд 17 хүүхэд зорчиж байсан гэсэн боловч хамгийн сүүлийн мэдээгээр 27 хүүхэд байсан нь тогтоогдсон байна. Тэдгээрээс хамгийн бага нь 10 сартай байжээ. Осолтой холбогдуулан ОХУ 11-р сарын 1-ний ням гарагийг Үндэсний гашуудлын өдөр хэмээн зарлаж орон даяар төрийн далбаагаа бөхийлгөсөн юм. Уг онгоцонд явсан стюардессууд сүүлчийн зургаа ийнхүү татуулжээ.
Сэтгэгдэл (4)