"Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхий дахины “V өдөр” хөдөлгөөнд нэгддэг. Тэд “The vagina monologues” буюу “Үтрээний хүүрнэл” бүтээлийг Монголд дөрөв дэх жилдээ толилуулах гэж байна. Ингэхдээ 2011-2013 онд тоглосон жүжгүүдийн хамгийн шилдэг, онцлог үзүүлбэрүүдийг үзүүлэх гэнэ. Зохиолч Ийв Энслерийн “Үтрээний хүүрнэл” бүтээл эмэгтэйчүүдийн амсаж туулсан, учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд үзэгчдийг аваачдаг. Уг жүжгийг энэ сарын 7-нд Мэдээлэл, технологийн үндэсний паркийн үзвэрийн танхимд толилуулах бөгөөд 18-аас дээш насныханд зориулсан уг жүжгийн тасалбарын орлогыг эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, оролдооны талаарх хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага зохион байгуулахад зарцуулах ажээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)