Үндэсний өгөх өдрийн хүрээнд “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ынхан Тархины сааны холбоо, Сэргээн засах эмчилгээний “Таны инээмсэглэл” төвтэй хамтран “Энэ Бол Би” нэртэй үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулах гэж байна.
Тархины саажилттай хүүхдүүд болон том хүмүүсийн зурсан зураг, бичсэн ном болон цуглуулгуудыг дэлгэн харуулах уг үзэсгэлэнд дэлгэн тавих юм. Өөрөөр хэлбэл, тархины саатай хүүхдүүд хөдөлгөөний сааталтай байдаг ч оюун ухааны хувьд эрүүл саруул бөгөөд хүн өөрийгөө дайчилж чадвал юуг ч хийж чадна гэдгийг өөрсдийн бүтээлээр харуулахыг зорьж байгаа аж.