Богд Уулын Баруун ширээт оргил өөд өгсөх замд Гэрэл зурагчин Б.Маралгуагийн “Уулын домог” нэртэй гэрэл зургийг үзэсгэлэн дэлгэгджээ. Тус үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж байгаа бөгөөд энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Хотын иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх, ууланд алхах сонирхолтой болсон билээ. Тиймдээ ч амралтын өдрүүдэд Богд ууланд алхдаг хүн олон. Өнөөдрийн хувьд ч аялагч олонтой байсан бөгөөд Богд ууланд гарсан гэрэл зургийг үзэсгэлэнг ихээр сонирхож байлаа. Түүнчлэн “Амжилт” фитнесийн хамт олон аялагчдын дунд тэмцээн, уралдаан зохион байгуулж, дасгал хөдөлгөөн хийлгэж, халуун чацарганаар дайлж байсан юм.
ССАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хамтран Төрхурах, Манзушир, Зайсан, Хүрхрээгийн аманд явган аяллын таван чиглэл тогтоож, хаяг тэмдэглэгээ тавьж, амрах цэг, сүүдрэвч, цайлах ширээ сандал, бие засах газар, хогийн сав байрлуулсан билээ.