ХОНЬ
Зарим хониныхон чөлөөт цагаараа мэргэжлийнхээ сонирхолд анхаарна. Одоогийн ажилдаа сэтгэл хангалуун бус хүмүүс өөрсдийн товч намтрыг шинэчилж, сэтгэл ханамж авчрах мэргэжлийн ажилд интернетээр ханд. Ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах эсвэл сэргээн засварлах шаардлага гарна. Клубын болон албан бус бүлгийн хүмүүс таныг өөрсөдтэйгээ нэгдэхийг хүснэ. Сэтгэл хангалуун үедээ хийсэн зүйл үр өгөөжтэй байна. Ажил мэргэжлийн хувьд ахихад танд дэмжлэг хэрэгтэй байгаа бол өөрөөсөө дээгүүр хэн нэгэнд хандахад тохиромжтой цаг үе.
ҮХЭР
Эрч хүч нэмэгдэх өдөр. Таны аура, амьдралын эрч хүч, дур булаам байдал нэмэгдэнэ. Өөрийн зөв гэдэгт итгэх итгэл үнэмшил, тууштай байдал тань ямар ч ажилд амжилт авч ирэхэд тусална. Тогтсон нэг байр сууриндаа баттай зогс. Өнөөдөр таны хувьд гэр бүл хамгийн чухал асуудал байх болно. Энэ нь танд хамтдаа илүү их цагийг өнгөрөөж бусдын оролцоогүйгээр гэр бүлийн зарим асуудлаа шийдвэрлэхэд тус дөхөм болно.
ИХЭР
Ээдрээтэй тогтвортой үe эхлэв. Гэнэтийн үйл явдалд хүндрэл үүсч магадгүй. Хүнд найдах хэрэггүй өөрийн хүч туршлагад найд. Та бүхий л хүч чадал, мөнгө хөрөнгөө үрэх ч ажлаасаа таашаал авахгүйгээр үл барам, ашиг ч олохгүй. Ивээн тэтгэгчийн дэмжлэг, найз нөхдийн тусламжийг авах бололтой.
Мэлхий
Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой санхүүгийн асуудлаа шийднэ. Луйварчдад мэхлэгдэхээс сэрэмжил. Мэргэжлийн чухал асуудлуудаа шийдвэрлэхээ хойшлуул. Ямар нэгэн үйл явдал эсвэл нөхцөл байдал таныг урьдын дасал болсон зүйлсийг шинээр харах дүгнэхэд хүргэхээс гадна амьдралын хэлбэр маягийг үндсээр нь өөрчлөхөд хүргэнэ. Агшин зуур баяжих төлөвлөгөө бүтэлгүйтнэ.
АРСЛАН
Өнөөдөр өөрийн сайн талуудаа олонд нээн харуулж хувийн ба мэргэжлийн амьдралдаа байр сууриа мэдэгдэхүйц дээшлүүлж чадна. Хэдийгээр танилуудын хүрээ өргөсөх боловч энэ харилцаагаа ашиглаж нийгмийн байдлаа дээшлүүлж чадахгүй. Ганц бие арслангуудын хувьд гэнэтийн урилга хайрын холбоог эхлүүлэх ба харин хосуудын дунд хуучирсан сэтгэл амтагдана.
ОХИН
Гэрээ хэлэлцээр байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, санхүүгийн арилжаанд ээлтэй өдөр. Гэр бүлийн харилцаанд бэрхшээл үүснэ. Өөрийн асуудлаа бусдад тохохгүй байхыг хичээ. Сайтар хөгжсөн зөн билэг тань хямралт нөхцөл байдлаас гарахад тань тусална. Хэрвээ өнөөдөр өвчилбөл хүндрэх болно. Өөрийгөө хайрла.
ЖИНЛҮҮР
Эр зоригийн өдөр. Өөрийн хөдөлмөр авьяасаараа хүмүүсийн анхаарлыг татна. Энэ өдөр өөрийгөө дүгнэж цэгнэх мөн дэлхий объектив байдлыг билэгдсэн өдөр байна. Тайван амралт мөн өдөр тутмын ахуйн ажлыг хийж өнгөрүүлэхэд таатай байна. Өөрийн хариуцлага болон нэрэлхүү зандаа анхаараарай. Тайван байдлаар өөрийн дотоод байдал мөн бодол санаа, үйлдлээ удирд. Жолооч, явган зорчигчийн аль нь ч байсан та авто зам дээр болгоомжтой зорч. Өнөөдөр болгоомжтой бай. Заншсан нөхцөл байдал, орчноо түргэн өөрчлөх хэрэгтэй.
ХИЛЭНЦ
Өнөөдөр хилэнцийн ордны хүүхдүүд гэртээ байхыг анхааруулж байна. Учир нь Цолмон гараг танай ордонд байрлаж байгаа тул элдэв эрсдэл тохиолдож болзошгүй байна. Харин эрчүүд гэр орныхоо ажлыг амжуулах зэргээр өдрийг өнгөрөөхийг зөвлөе. Мөн олон нийтийн ажил хийх, бусадтай харилцахад тааламжтай байна. Амьдралын эрч хүч, илүүдэл энергиэ дэмий чалчаа яриа, хэрүүл уруул хийхэд бүү үр. Өнөөдрийг аль болох үр ашигтай өнгөрөөх хэрэгтэй.
НУМ
Хамт ажилладаг хүмүүстэйгээ байнга гардаг хэрүүл маргаанд автагдаж болзошгүй. Мөн гэр бүлийнхэн, найз нөхөд, дотны хүмүүс, хөршүүдтэйгээ харьцах харьцаанд хүндрэл үүсч болзошгүй. Биеэ авч явах байдалдаа дүгнэлт хий. Хов, сул үгнээс өөрийгээ хамгаалж, буруу сэтгэгдэл төрүүлэхээс сэрэмжил.
МАТАР
Өнөөдөр алхам тутмаа цэгнэж, хэтэрхий тунгаан бодсоны улмаас ажил төрөлд зарцуулах цаг, хүч үлдэхгүй нь. Хэрүүл маргаан бүү хий. Чин сэтгэлийн хайр, шалгарсан нөхөрлөл ч үүнийг тэсвэрлэхгүй. Гэрлэлтийн талаарх шийдвэрээ шууд гаргахаас түдгэлзэх хэрэгтэй. Та идэвхтэй ямар нэг гарамгай зүйл хийх хүслээр дүүрэн байна, таны идэвх зоригийг гэр бүлийн гишүүд чинь ойлгохгүй байж болно. Зөвхөн өөрийн сайн сайхныг бод.
БУМБА
Хэдэн сарын өмнө үүссэн нууц хайрын холбоо тайван бус байдалд оруулж, сонголт хийх хүндхэн асуудалтай тулгарна. “Ил болдоггүй нууц байдаггүй” гэдгийг сана. Амьдралыг хүнд хэцүү болгох алдааг бүү хий гэж од эрхэс танд зөвлөж байна.
ЗАГАС
Халдварт өвчин тусч болзошгүй байна. Ялангуяа бэлгийн замын өвчнөөс сэргийл. Биеийн хүчний ажил тогтмол хийж бай. Загасны ордны хүүхдүүдийн хөдөлгөөнийг бүү хязгаарла. Өөрийн гэсэн зорилготой, авхаалжтай хүмүүст таатай өдөр. Загасын ордныхоны дур булаах чадвар ихэснэ. Тэд эргэн тойрныхноороо хайрлуулж, хүндлүүлэх болно.