АНУ-д шувууны томуу дэгдсэний улмаас 30 сая шувууг нядалжээ. Шувууд буцаж нүүдэллэх улирал удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан Америкийн эмийн компаниуд шувууны томуугаас урьдчилан сэргийлэх тарилгыг нөөцөлж эхэлсэн байна.
Шувууны томуугийн өмнөх дэгдэлтийн үеэр хараахан бэлэн болоогүй байсан урьдчилан сэргийлэх тарилгыг эрдэмтэд боловсруулж дууссан байна. Тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас эм зүйн компаниудтай хамтарч, шувууны томуу гарч эхэлсэн тохиолдолд 10 хоногийн дотор тарилгыг халдварын голомт руу илгээх юм байна. Өнгөрсөн жил Америкийн 15 мужид халдвар тарж, 30 сая шувууг устгалд оруулжээ. Үүнээс үүдэж АНУ-ын эдийн засагт 500 сая гаруй долларын хохирол учирсан юм байна.