УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ сарын 29-ны өдөр баталсан.
Хүлээлт үүсгэж гурван сар орчим “дуншсан” тус хуулийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барив.
2. Өршөөлийн тухай хууль энэ оны наймдугаар сарын 11-нд батлагдав.
3. Наймдугаар сарын 17-ны өдөр Ерөнхийлөгчөөс өршөөл үзүүлэх тухай хуулийн долоон зүйл заалтад хориг тавиад УИХ хүлээж авсан.
4. Өршөөлийн хууль батлагдаад 2 сар өнгөрөхөд МАН, "Шударга ёс" эвсэл тус бүр 2 удаа завсарлага авчээ. Харин АН завсарлага аваагүй аж.
5. Хууль зүйн байнгын хорооны төвшинд зөвхөн нэг зүйл анги буюу авлигын хэргийг өршөөхгүй гэж шийдээд байсан. Харин бусад зургаан зүйл, анги буюу хууль бусаар хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашиглах, бусдыг залилан мэхлэх зэрэг хуулийн зүйл заалтуудыг өршөөлд хамруулахгүй гэж үзсэн юм.
6. Гишүүд албан тушаалаа урвуулах ашиглах, хууль бусаар хөрөнгөжих, бусдын эд хөрөнгийг залилах зэрэг таван зүйл ангийг өршөөнө хэмээн байнгын хороо үзсэн байсныг дэмжсэнгүй.
7. Байнгын хорооны дэмжсэн хээл хахууль авах гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн.
8. Өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс хэрэгжих эхлэв.
9. Өршөөлийн хуулиар одоо ял эдлэж байгаа 1700 гаруй хүн суллагдана.
10. Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг өршөөгдөхөөр болов. Харин 148.4 буюу их хэмжээний хохирол учруулсан залилангийн хэрэг өршөөлд хамрагдахгүй.
11. Энэ хуулиар 2015 оны долоодугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан.
12. Ардчилсан хувьсгалаас хойш нийтдээ зургаан удаа Өршөөлийн хууль батлагджээ.
13. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Эдийн засгийн гэмт хэргүүдээ өршөөгөөд авлигачдыг өршөөхгүйгээр хуулийг батлах ёстой.
14. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Хүмүүс ярьж байснаасаа ухардаг юм байна. 8000 хоригдолтой холбоотой асуудал байсныг улстөржүүллээ.
15. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Өршөөлийн хууль баталсан, эргээд хуулийн хоригийг хүлээж авсан зэрэг өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх үйл явц монгол төр хэчнээн авлигад идэгдэж, ялзарсныг тод, томруунаар харууллаа.
18. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монголд хүний эрх дээд хэмжээгээр зөрчигдөж байна. Гацууртын асуудлаас илүү хүний эрхийн асуудал чинь чухал биш юм уу. 1937 онд хэлмэгдүүлээд бууддаг байсан бол одоо авлигач цол хүртээгээд хилсдүүлдэг болсон.
17. Ц.Оюунбаатар: "Улс төрчид биенээсээ өшөө авдаг зүйлийг өршөөлийн хуулиар засах гээд оруулж ирсэн. Түүнээс биш үүнийг ганц хоёр хүнд зориулж оруулж ирээгүй"
18. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Авлига албан тушаал хамруулахгүй гээд шийдчихэд л болно. Асуудал дуусна. Дахиж байнгын хороо хуралдуулж будилаантуулах хэрэггүй.
19. Залилангийн хэрэг өршөөгдөхгүй
20. Эрүүгийн хуулийн 270.1 буюу Хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 273 буюу Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгийг өршөөгдөхгүй.
21. Авлига, албан тушаалын гэмт хэрэг өршөөлд хамрагдахгүй.
22. Өмнөх таван удаагийн Өршөөлийн хуулиар гарсан нийт иргэдийн 0,6 хувь нь л буцаж шоронд оржээ.
23. Өршөөлийн хуулийн дагуу хорихоос суллагдаж байгаа орон гэргүй хүмүүст Засгийн газраас нэг удаагийн тусламж үзүүлэхээр болов.
24. Суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх, болон өршөөл үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг улсын төсвөөс гаргах аж.
Б.Энхжин
Сэтгэгдэл (3)