Монгол орон хэзээ ч мөхөхгүй орны тоонд багтжээ. Тодруулбал НҮБ-ын эрдэмтэд хүн төрөлхтний мөхлийн жагсаалтыг улс орнуудын нөхөн үржихүйн нас хүртлээ амьдарсан охидын тоог ашиглан гаргасан байна.
Тус судалгаагаар Монгол орон хэзээ ч мөхөхгүй орны тоонд багтжээ. Мөн Африк, Ойрхи Дорнод /Иранаас гадна/, Энэтхэг, Латин Америк /Бразил, Чилиэс бусад/, Индонез, Дундад Ази, Афганистан, Пакистан, Филиппин, Израиль улс нэрлэгджээ.
Харин дэлхийн хамгийн түрүүнд мөхөх орноор Макао, Хонконг, Босни ба Герцеговин, Мальт, Словак, Сингапур, Румын, Унгар, Македон оржээ. Түүнчлэн дээрх улсын араас АНУ, Өмнөд Солонгос, Австрали, Норвеги жагссан байна. Судалгааны явцад эрдэмтэд “Азийн эмэгтэйчүүд эрт гэрлэхээ больсонтой холбоотойгоор дэлхий даяар төрөлт буурсан” гэж дүгнэжээ.
Сэтгэгдэл (2)