“Монгол туургатан” бүжгийн наадамд манай улсын бүжигчид амжилттай оролцоод иржээ.
Тус наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид эх орноо төлөөлөн оролцож есөн номинацийн зургаад нь алтан цом хүртсэн байна. С.Сүхбаатарын удирдлаган дор оролцсон бүжигчид хөгжмийн зохиолч М.Бирваагийн зохиол, Б.Баярбаатарын дэглэлт “Жороон жороо” нь шилдэг уламжлалт монгол бүжиг, уламжлалт монгол бүжгийн хөгжим, хувцасны зураачийн төрөлд түрүүлсэн аж. Харин М.Бирваагийн хөгжмийг нь зохиож, А.Даваахүүгийн дэглэсэн “Салхит шувуун” бүтээл орчин цагийн монгол бүжгийн хөгжмийн төрөлд шилдгээр тодорсон бол хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын ая зохиож, С.Сүхбаатарын дэглэсэн “Монгол угсаатны уламжлал” бүжиг гран-при шагнал хүртжээ.
ӨМӨЗО-ы Хөх хотод болсон уг наадамд Халимаг, Тува, Буриад зэрэг Монгол туургатны уран бүтээлчид оролцсон аж.
Сэтгэгдэл (1)