Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан баг өрсөлдөж байгаагаас эдгээр өдрүүдэд хоёрдугаар тойргийн тоглолтууд болж байна. Тэмцээн хоёр тойрог болж, хамгийн өндөр оноотой дөрвөн баг хагас шигшээд үлдэж, цомын төлөө өрсөлдөх юм.