УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр 18.00 цагт Сонгино хайрхан дүүргийн сонгогчидтойгоо уулзах тов зарлажээ. Энэ үеэр түүнийг иргэдэд нэгж тараах гэж байна гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараад байгаа. Тодруулбал, уулзалтын урилгаа үзүүлээд нэгжээ аваарай гэх тэмдэглээтэй урилгыг тэрбээр иргэддээ тараажээ.
Харин Л.Эрдэнэчимэг гишүүн үүнийг няцаасан тайлбарыг хийлээ. Тэрбээр “Би сонгогчидтойгоо өнөөдөр уулзах нь үнэн. Гэхдээ нэгж тараахгүй. Уулзалтын зарыг тараасан цөөн ажилтнуудад ажилд нь туслах зорилгоор утасны нэгж өгсөн гэсэн гэж манай ажилтнууд хэлсэн. Тэрнээс уулзалтад ирсэн хүмүүст нэгж тараахгүй” гэжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)