БНСУ-д өнгөрсөн баасан гаригаас “I phone 6s” гар утсыг худалдаж эхэлжээ.
“I phone 6s” гар утас нь эрэлт ихтэй байгаа учир гар утасны гурван компани худалдаж байгаа юм байна. Харин компаниудын зүгээс утас худалдаж авсан анхны хэрэглэгчдэд ихээхэн хэмжээний урамшуулал болон бэлэг өгнө гэж амалсан учир сүүлийн өдрүүдэд тэдгээр компаниудын төв салбар дээр олон тооны иргэн дугаарлан зогсох болсон байна.
Гар утасны КТ компанийн анхны хэрэглэгч болж "I Phone 6S" худалдаж авсан гэр бүлийг нэг жилийн турш интернэт үнэгүй хэрэглэх эрхээр шагнажээ. Харин LG компани энэхүү утасны анхны хэрэглэгчдээ нэг сая 700 мянган воны бэлэг гардуулсан байна.
Сэтгэгдэл (4)