Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг эргэсэн байна. Л.Гансүх нь одоо хорих 461-р ангид хоригдож байгаа юм.
"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэмээн анхан шатны шүүхээс түүнд 4.6 жилийн хорих ял оноосон. Харин тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэж үзэн давж заалдахаа мэдэгдээд байгаа юм.
Н.Алтанхуягийн хувьд нэгэн цагт хамтран ажиллаж явсан Л.Гансүхийн шүүх хуралд оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн. Харин энэ удаа шоронд очиж эргэж, биеийг нь асуужээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудсанд "Гансүхээ дахиад эргэлээ. Өөрийнх нь төлөө санаа тавьж, дэмжиж байгаа бүх хүмүүст баярлаж байгаагаа хэлүүллээ" хэмээн бичжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (28)