Анхлан "Universe best songs" наадмын шилдэг оролцогч болон урлагийн ертөнцөд хөл тавьж байсан эгдүүтэй бяцхан охин бол А.Хишигдалай билээ. Харин өдгөө тэрээр өөрийн өнгө төрхийг тодорхойлж чадсан чамгүй уран бүтээлч болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Түүний гаргасан уран бүтээл болгон нь сонсогчидоос өндөр үнэлгээ авдаг гэхэд болно.
Тэгвэл дуучин бүсгүй маань сүүлийн үед нилээдгүй завгүй байгаа бөгөөд тэрээр зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклын гол дүрийг бүтээж байгаа гэнэ. Мөн түүнээс гадна Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт зэрэг уран бүтээлчид хамтран тоглож байгаа гэнэ.
Тус мюзикл энэ сарын 29-ны өдөр 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглогдох юм байна.
Сэтгэгдэл (2)