Фэйсбүүк хуудсыг үндэслэгч Марк Цукербург Америкийн Калифорни мужид хувийн сургууль нээхээр болжээ.
Тэрбээр ирэх оны наймдугаар сарын 11-нд Ист Пало Альто хотноо сургуулийнхаа нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Тус сургуульд Америкт ирсэн цагаачид болон амжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд суралцах боломжтой аж.
Цукербург “Энэ бол гайхалтай сургууль. Хүүхдүүд боловсрол эзэмшихээсээ гадна эрүүл мэндийн үйлчилгээг авах болно” гэж фэйсбүүктээ бичсэн байна.
Сэтгэгдэл (1)