"Абу Даби-2015" жүдо бөхийн залуучуудын ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Өнөөдрийн хэсгийн барилдаанууд яг одоо буюу Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ.
Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн -70кг-ын жинд Батбаатарын Хулан барилдана.
Харин эрэгтэйчүүдийн -81кг-д Бандихүүгийн Бат-Эрдэнэ, Дашцэрэнгийн Сандуйжав нар хүч үзэх бол -90кг-д Дэлгэрийн Цэрэнням барилдах юм.