Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг энэ амралтын өдрүүдэд тоглож байна.
Тоглолт өчигдөр 17.00 цагаас эхэлсэн бол өнөөдөр мөн цагаас тоглогдож аж.
Дуурийн гол дүр болох Лодонд гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Цэрэнлхамд Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, эхэд М.Даариймаа, Намнанд Г.Шижирболд, ноёнд С.Бат-Эрдэнэ, хатанд Д.Хулан, түвдэд гавьяат жүжигчин М.Болд, 2-р түвд М.Даваадорж, ноёны агьд Б.Алтанхуяг, гуйлгачинд Г.Саранчимэг нар тоглох юм.
Удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, туслах найруулагч Б.Цэрэндаваа нар ажиллаж байна. Тасалбарыг ДБЭТ-ын касс болон www.monda.mn сайтаар худалдаалж байгаа аж.
Дашрамд дуулгахад, гурван бүлэг, зургаан явдалт уг дуурийг Монголын тайзнаа анх 1986 оны тавдугаар сарын 10-ны өдөр тоглож байжээ.