Францын баруун урд нутагт автобус, ачааны машинтай мөргөлдсөний улмаас 40 гаруй хүний амь үрэгдсэн талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлснийг BBC агентлаг уламжлав. Дээрх автобусаар өндөр настнууд зорчиж явсан бөгөөд тав нь амьд үлджээ. Ачааны машины жолооч газар дээрээ амиа алдсан байна.
Осол орон нутгийн цагаар 07:30 цагийн орчим гарсан бөгөөд Францын Бордо хотоос зүүн тийш Жиронда бүсийн Либурн орчим тээврийн хоёр хэрэгсэл урд урдаасаа мөргөлдсөн байна.