Зорилго:
Тайз дэлгэцийн бүтээлийн шүүмж, судлалыг хөгжүүлэх, шүүмжийн ач холбогдлыг таниулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, шийдвэрт нөлөөлөх, залуу судлаач шүүмжлэгчдийг төрүүлэн гаргах, тэднийг дэмжих, сургалт эрдэм шинжилгээний уран бүтээлийн ажлын уялдаа холбоог сайжруулах, уран сайхны шүүмжийн үнэлэмжийг дээшлүүлэхэд оршино.
Шалгуур:
Төв, орон нутгийн театруудын тайзнаа тавигдсан жүжгийн бүтээлүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд үнэлж дүгнэсэн, онолын үндэслэл сайтай бичигдсэн байна. Бичлэгийн тодорхой стандарт харгалзахгүй болно. Уралдаанд ирүүлсэн шүүмж бүтээлүүд мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй www.news.mn сайтад тавигдах бөгөөд уншигчдын санал дэмжлэгийг харгалзан үзэх болно.
Хамрах хүрээ:
Мэргэжлийн судлаачид, уран бүтээлчид, урлаг утга зохиолын чиглэлээр суралцагч оюутнууд, магистрант, докторантууд хамрагдана.
Хугацаа:
Уралдааныг 2015 оны аравдугаар сарын 21-нээс эхлэн зарлаж байна. Шалгаруулалтын дүнг 2015 оны арванхоёрдугаар сард УДЭТ-ийн “Алтан үе-ахмадын туршлага” эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулна. Шүүмжийн бүтээлийг арванхоёрдугаар сарын 1-ний дотор СУИС-ийн ТУС-ийн “Эрдмийн зөвлөл”-д болон natsagdoo@yahoo.com, tdus_1@yahoo.com цахим хаягаар ирүүлнэ үү.
Болзол:
Шүүмжийн бүтээл: I байр - 1 өргөмжлөл 1000000=00
II байр - 1 өргөмжлөл 500000=00
III байр - 1 өргөмжлөл 250000=00
Байр эзэлсэн болон шилдэг бүтээлүүдийг төвийн сонин, сэтгүүлд нийтлүүлэх бөгөөд олон нийтэд сурталчилна.