Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 24-25-нд 17:00 цагаас Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурииг тоглохоор төлөвлөжээ. Дуурийн гол дүр болох Лодонд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Цэрэнлхамд Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Эхэд М.Даариймаа, Намнанд Г.Шижирболд, Ноёнд С.Бат- Эрдэнэ, Хатанд Д.Хулан, I түвд гавьяат жүжигчин М.Болд, II түвд М.Даваадорж, ноёны агьд Б.Алтанхуяг, гуилгачинд Г.Саранчимэг нар тоглох аж. Удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, туслах найруулагч Б.Цэрэндаваа нар ажиллаж байна.