НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ги Мун Израйль болон Палестины зөрчилдөөн үргэлжилсээр байгаа бүс нутагт гэнэтийн айлчлал хйихээр болсон байна. Энэхүү айлчлалынхаа өмнө тэрээр хоёр улсын ард иргэдэд хандан дүрс бичлэгээр мэдэгдэл хийсэн байна.НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ги Мун Израйль болон Палестимнчуудад хандан хийсэн видео мэдэгдэлдээ аль аль талдаа тайван байхыг уриалсан байна. Даваа гаригт бичигдсэн энэхүү видео мэдэгдэлд тэрээр Палестины ард түмний урам хугарч, сэтгэлээр унаж байгааг ойлгож байгаа гэдгээ хэлээд гэсэн хэдий ч хүчирхийлэл нь тус улсад хэзээ ч сайнаар нөлөөлөхгүй гэдгийг онцолсон байна. Мөн Израйльчуудад хандан тус улсын аюулгүй байдал суларч байгаа учраас айдас нэмэгдсээр байгаа гэдгийг ойлгож байгаа гэсэн байна. Тэрээр хүчирхийлэл үйлдэхгүй байна гэдэг нь хүчирхийлэл үйлдэхээс ч илүү зориг, тэсвэр тэвчээрийг шаарддаг болохыг дурьдаад, үүсээд байгаа энэ хэцүү цаг үед "одоо хангалттай" хэмээн хамтдаа хэлцгээе гэж уриалсан байна. НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ги Мун хоёр улсын хооронд сараас илүү хугацаанд үргэлжилж байгаа хүчирхийллийн давалгааг зогсоох зорилгоор тэрээр тус бүс нутагт айлчлал хийж байгаа юм.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ /UBS/
Сэтгэгдэл (1)