ӨМӨЗО-ы Манжуур хотноо хаш чулуугаар урласан Чингис хааны түүхийн музей нээгджээ.
Чингис хаан их хатан Бөртэ Үжиндээ Хаш чулуун сийлбэртэй гоёлын зүүсгэл бэлэглэж байсан түүхээс улбаалж энэ музейг бүтээсэн аж.
Музейн нээлтийн үйл ажиллагааны үеэр Манжуур хотын “Алтан сарны хаш чулуу” компанийн захирал Жоу Ли Е хэлэхдээ “Би музейг байгуулахаасаа өмнө Монголын түүхийн тухай 30 гаруй ном уншиж судалсан. Энэ музейг хоёр орны ард түмний урлаг, түүх соёлын харилцааг бататгах түүнчлэн үр хойчдоо Чингис хааны түүхийг өвлүүлж үлдээх зорилготойгоор байгуулсан юм. Бид Чингис хааны эд хэрэглэлийн тухай дахин судалж, хаш чулуун үзмэрээ баяжуулах болно” гэжээ.
Тус музейг байгуулахдаа 50 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийсэн байна. 400 гаруй үзмэрийг 3 жилийн хугацаанд урлаж, нийтдээ 100 тонн хаш чулуугаар хийжээ. Нэг хаш чулуун үзмэрийг долоо хоногийн хугацаанд сийлдэг байна.
Сэтгэгдэл (1)