Маргааш эхлэх БНХАУ-ын дарга Си Зиньпиний Их Британи улсад хийх гэж байгаа айлчлалд хоёр тал маш их ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг сайтар хангаж байна. БНХАУ-ын Дарга Си Зиньпиний Их Британи улсад хийх гэж байгаа айлчлалын хүрээнд Бээжин хотын Ренмин Их Сургуульд Магна Карта буюу Их Британий анхны үндсэн хуулийн 1217 онд бичигдсэн ховор хувилбарыг олны хүртээл болгосон байна. 800 жилийн түүхтэй энэхүү баримт бичгийг олон зуун оюутан залуус, хуульч болон судлаач эрдэмтэд үзэж сонирхсоор байгаа юм байна. БНХАУ-ын Дарга Си Зиньпиний айлчлалын үеэр хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр зорьж байгаа юм. Маргааш эхлэх айлчлалын үеэр БНХАУ-ын Дарга Си Зиньпинийг Их Британий Хатан Хаан 2-р Элизабет угтан авах бөгөөд тэрээр Хатан Хааны хүндэт зочны хувиар Лондон хотноо байрлах Бэкингэмийн Ордонд байрлах юм. Их Британи улсын хувьд Европ дахь Хятадын хамгийн их хэмжээний хөрөнгө оруулсан улс гэгдэж байгаа бол БНХАУ нь Их Британи улсын ЕХ-ны бус гадаад худалдааны хоёрдогч томоохон түнш орноор тооцогдож байгаа юм.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ /UBS/