Хятадын уран бүтээлчдийн бүтээсэн "Хубилай хаан" 50 анги уран сайхны кино удахгүй “2-р суваг” телевизээр гарна. Харин энэ киноны оруулагчаар Д.Болдбаатар ажиллажээ. Тэрбээр “Энэ бүтээл нэг ангит киноны баримжаагаар үйл явдлын өрнөлийг хурц шийдсэн. Их Монгол Улсын байр сууринаас түүхэн үйл явдлыг харуулсан болохыг үзээд ойлгох байх. Би энэ бүтээлийг орчуулж байхдаа нэг бодлын сэтгэл огшиж, нөгөө талаар сэтгэлийн маш их тайтгарлыг олж амрах шиг болж байна” хэмээсэн нь үзэгчдийн сонирхлыг татах биз. Хятадууд “Чингис хаан” кино бүтээж, үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээл болж чадсан. Харин Хятадын гадаад зах зээл дээр гаргаагүй хувилбар болох "Хубилай хаан" олон ангит уран сайхны киног Монголын үзэгчид хүргэхээр онцлог. Нөгөөтэйгүүр энэ кино нь Хятадад гаргаагүй аж.
Сэтгэгдэл (2)