Энэ аравдугаар сарын 17-ны бямба гарагт газар доороос аймшигтай хүч бүхий түлхэлт болж асар их цунами үүсэн 40 сая хүний аминд хүрнэ гэсэн аймшигт таамаглалыг британий цөмийн эрдэмтэн Мехрана Кеше нийтэлсэн байна.
Лондоны их сургуулийн цөмийн физикч түүнийхээр бол рихтерийн шаталбараар хэмжихийн аргагүй хүчтэй энэ газар хөдлөлийн уршгаар Умард, өмнөд Америк хоёр салж түлхэлтийн хүчээр аймшигт цунами Карибын тэнгисийн орнуудыг арчиж, Хятад Японд хүрэн Ази, Америкийн нийт 40 сая хүний амийг авч одно гэжээ.
Мехран Кеш энэ тухайгаа америкчуудад анхааруулга болгож дүрс бичлэг болгон интернетэд оруулсан гэнэ.
Энэ таамаглала тэрээр өөрийн хувийн таамаг, судалгаан дээр үндэслэн гаргасан гэдгээ ч бичжээ. Лондоны инженерийн энэ таамаглалыг үндэслэлгүй хэмээн Express хэвлэл бичсэн байна. Гэхээ АНУ-ын баруун эрэг орчмоор газрын доороос түлхэх нь олширсоор байгааг анхааруулсан байна.
Эх сурвалж: www.assa.mn
Сэтгэгдэл (6)