Эбола вирусаар халдварласан Паулин Каферкиг бүрэн эдгэсэн гэж үзээд 9 сарын өмнө Лондон хотын эмнэлэгээс гаргажээ. Гэвч түүний халдвар дахин сэдэрч, биеийн байдал нь муудсан талаар эх сурвалж мэдээллээ.
Шотландын сувилагч Каферки нь Их Британид Эбола вурисаар өвчилсөн анхны хүн юм. Өчигдөр /X.14/ Лондон хотын “Royal Free” эмнэлэг “Каферкигийн биеийн байдал улам доройтсон. Тэрээр маш хүнд байдалд байгаа ба хүнд өвчтөний тасагт тусгаарлан эмчлүүлж байгаа” гэж мэдэгдсэн байна.