Францын нийслэл Парис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн энэ сарын 17-18-нд зохион байгуулагдах гэж байна.
Тус тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр Парисыг зорьсон бөгөөд Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин Одвогийн Балжинням баг тамирчдаа удирдан явж байгаа юм.