БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн "Чонон сүлд" кино УСК өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийсэн билээ.
Тус киноны гол дүрийг Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу болон Монголын жүжигчин Р.Анхням нар бүтээсэн билээ.Дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан тус кино дэлхийн бусад орнуудад ч нээлтээ хийсээр байгаа бөгөөд сүүлд Турк улсад нээлтээ хийжээ.
Нээлтийн үеэр жүжигчин Р.Анхням үндэсний дээлээрээ гоёсон нь үнэхээр чамин харагдаж байлаа. Монголын нэрийг дэлхийд дуурсгаж яваа авъяаслаг бүсгүйгээр бид бахархахгүй байхын аргагүй билээ. Удахгүй Монголын кино ч дэлхий дахины хүртээл болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд тус киноны Турк улс дахь нээлтийн үеийн зурагнаас хүргэж байна.