Туркийн нийслэл Анкара хотод бямба гарагийн өглөө алан хядагчид бөмбөг дэлбэлсний улмаас 95 хүн амиа алдажээ.
Түүнчлэн халдлагын үеэр 245 хүн шархадсанаас 48 хүний биеийн байдал тун хүнд байгаа аж.
Телевизийн халдлагын тухай дүрс бичлэгийг хүргэсний дараа Турк Анкара даяар үймээн самуун дэгдэж, тэр даруй хүмүүс жагсаал цуглаан зохион байгуулжээ.
Уг үйл явдалтай холбоотойгоор тус улсад гурван өдрийн гашуудал зарласан байна. Туркийн Засгийн газар цуврал дэлбэрэлтийг “террорист ажиллагаа” байсан гэж мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгч Эрдоган террорист халдлагын улмаас Туркменистанд хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалсан бөгөөд дэлбэрэлтийг “жигшүүрт” халдлага гэж үзэж буйгаа мэдэгджээ.
Уг халдлагыг засгийн газрын зүгээс шууд алан хядах ажиллагаа гэж нэрлэсэн бөгөөд Туркт Сирийн дүрвэгсэд орж ирснээс иймэрхүү сөргөлдөөн эхэллээ гэж үзсэн байна.
Халдлагын дараа АНУ-ын Барак Обама Туркийн ерөнхийлөгч Ресеп Тайеп Эрагонд хандан эмгэнэлийн бичиг илгээсэн ба энэ халдлагын цаад эздийг олох нь алан хядагчдыг устгах бодит үр дүн болно гэжээ.