ОХУ-ын Красноярск хотын шүүх авлигатай холбоотой мэдээллийг онлайнаар хэвлэн нийтлэхийг хоригложээ.
Хээл хахуулийн тухай мэдээлэх нь авлига авах, өгөх арга барилыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж байгаа хэрэг гэж үзсэн учир ийн шийдвэр гаргасан байна.
Мөн хээл хахуулийн талаар мэдээлэхдээ авлига өгсөн үйл явцын талаар дурьдахгүй байхыг анхааруулжээ. Түүнчлэн бүс нутгийн прокурорын газар интернетээс хээл хахууль өгөхтэй холбоотой мэдээллийг устгаж эхлээд байгаа аж.