Энэтхэгийн автомашины дизайнер Судакар Ядав дахин нэг удаа дэлхийн дээд амжилт тогтоохоор оролдсон байна. Өмнө нь дэлхийн хамгийн өндөр 3 дугуйтай мотоциклыг зохион бүтээж байсан бол энэ удаад дэлхийн хамгийн өндөр явдаггүй автомашиныг бүтээжээ.
Одоогоор дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннисийн хорооноос хариу ирүүлээгүй байгаа ч автомашины зохион бүтээгч Судакар эрхээ авч чадна гэдэгт найдаж байна. Түүний бүтээсэн машин 1922 оны Форд Tourer машины загварыг хуулбарласан 8 метр өндөр, 15 метр урт юм байна. Энэ нь Лондоны давхар автобуснаас 2 дахин өндөр гэсэн үг юм.
Судакар Энэтхэгийн Хайдерабад хотод өөрийн гэсэн авто музейтэй. Музейд нь түүний зохион бүтээсэн төрөл бүрийн загвартай машинууд байдаг байна. Тухайлбал угаалгын өрөөний суултуурны хэлбэртэй, уруулын будаг, билльярдны ширээний хэлбэртэй машинууд ч байдаг байна.
Г.Ганчимэг /UBS/