Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies 2” уран сайхны кино энэ сарын 16-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа.
Энэхүү романтик, инээдмийн уран сайхны кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан юм. Кино багийнхан энэхүү бүтээлээ үргэлжлүүлэн хоёрдугаар ангийг нь бүтээжээ.
Уг киноны гол дүрд жүжигчин Г.Ундармаа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн нар тоглосон бол зохиолч, найруулагчаар А.Миеэгомбо дахин ажиллаж, продюссерээр нь жүжигчин Г.Ундармаа ажиллажээ.