Улаанбаатар хотын цагдаагийн газраас онцгой сэрэмжлүүлгийг өглөө. Сүүлийн үед Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нэрийг барьж залилан хийх асуудал ихээр гарчээ.
Тодруулбал, “Нийслэлийн эрүүл мэндийн газраас ярьж байна. Тусгай зөвшөөрөл, галын болоод ажлын байрны дүгнэлт зэргийг гаргаж өгөх тул дансанд мөнгөө байршуулна уу” гэж утасдан иргэд байгууллага руу хандаж, хувь хүний дансаар мөнгө залилсан байна.
Тиймээс Цагдаагийн газраас сэрэмжлүүлэг өгч дахин ийм сэжигтэй тохиолдол гарвал 11-325054, 11-324124 утсанд хандахыг анхаарууллаа. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газарт ч мэдээлэл өгч болох юм.
Сэтгэгдэл (1)