Дөрвөн жилд нэг удаа болдог Дэлхийн армийн спортын наадмаас Монголын баг тамирчид хоёр дахь алтан медалиа хүртлээ. Өнөөдөр гурван байрлалаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн урт бууны багийн дасгалд Монгол Улсын баг түрүүлэн, алтан медалийн эзэд болохын зэрэгцээ 1761 оноо авч, уг наадмын шинэ рекорд тогтоосон байна.
Багийн бүрэлдэхүүнд 2016 оны олимпийн эрх өвөртөлсөн Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа нар багтжээ.
Сэтгэгдэл (1)