УДБЭТ-ын 53 дахь улирлын тоглолт үргэлжилж байна. Энэ сарын 4-нд дуурийн ноён оргил Ж.Верди "Аида" дууриар тоглолтын салхийг хагалсан тус театрын уран бүтээлчид П.И.Чайковский "Хунт нуур" бүжгэн жүжгийг энэ сарын 10,11-нд тоглоно.
Тоглолтын гол дүрд Одетта, Одиллияд МУГЖ Ч.Ганчимэг, Зигфридэд СТА О.Ганцоож , Ротбартад СТА А.Өлзий-Орших, Алиа салбадайд СТА Б.Төгөлдөр нар бүжих юм.
Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд үзэгчдийн хүртээл болжээ.
Тоглолтын тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn цахимаар худалдан авах боломжтой.