Шведийн Каролинска институц өчигдөр 2015 оны анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналтнуудыг нэрлэлээ. Тодруулбал, энэ жил Ирландын эрдэмтэн Уильям Кампбелл, Японы Китасато их сургуулийн хүндэт профессор Сатоши Омура, Хятадын эрдэмтэн Ту Юю нарын гурван эрхэмд Нобелийн шагналыг олгохоор болсон байна. Кампбелл, Омура нарын эрдэмтэд “шимэгч хорхойн үүсэлтэй халдварт өвчнийг эмчлэх” эмчилгээг нээснээр Нобелийн шагналыг дагалдан ирэх мөнгөн дүнгийн тал хувийг авахаар болсон бол үлдсэн хувийг “хумхаа өвчний шинэ эмчилгээ”-г нээсэн Хятадын эрдэмтэн Ту Юю хүртэх юм байна.